Юунд гансраав? Нипони та
Юүлэх цусанд чинь хөг дутагдаад байна уу?
Эсвэл хагацлын шуурганд нүүр нүдгүй балбуулаад …
Эргэлдэн хуйлрах харууслын цасанд далд ортлоо даруулавуу?
Солгой аялгуунд юунд тэгтлээ дурлаав
Сүүмийх бүдэг гэрэлд яах гэж хорогдоов
Алдрай залуухан насандаа амжиж хэдийдээ уйдаав
Аавын Тэрсүүд шүлгийг онцолж юундаа сонирхоов.
2008-03-14 15:18:36
2008-02-22 13:31:13
Завилж суусан эцгийн дүр шиг
Нутгийн бор овоо минь
Задгай тэнгэрт хүслээ шивнэн ерөөл дуудсан
Өвгөн хайрхан минь
Ээжийн минь өргөсөн цайны дээж
Энгэрт нь дэвтэж нүдийг нь чийглэсэн
Ардынх нь өргөсөн ая дуу
Амилуулж нэгэнтээ насыг нь нэмсэн
Хүн зон нь энэ л овоондоо
Залбирч мөргөсөн
Хүйн холбоотой энэ л овоо нь
Заяаг нь даадаг
Овоон дээрээ гарвал
Гурвантаа тойрч чулуу нэмдэг
Овоо нь өөрөө тэднийг
Гурвантаа ерөөж замыг нь засдаг
Завилж суусан эцгийн дүр шиг
Нутгийн бор овоо минь
Задгай тэнгэрт хүслээ шивнэн ерөөл дуудсан
Өвгөн хайрхан минь
Нутгийн бор овоо минь
Задгай тэнгэрт хүслээ шивнэн ерөөл дуудсан
Өвгөн хайрхан минь
Ээжийн минь өргөсөн цайны дээж
Энгэрт нь дэвтэж нүдийг нь чийглэсэн
Ардынх нь өргөсөн ая дуу
Амилуулж нэгэнтээ насыг нь нэмсэн
Хүн зон нь энэ л овоондоо
Залбирч мөргөсөн
Хүйн холбоотой энэ л овоо нь
Заяаг нь даадаг
Овоон дээрээ гарвал
Гурвантаа тойрч чулуу нэмдэг
Овоо нь өөрөө тэднийг
Гурвантаа ерөөж замыг нь засдаг
Завилж суусан эцгийн дүр шиг
Нутгийн бор овоо минь
Задгай тэнгэрт хүслээ шивнэн ерөөл дуудсан
Өвгөн хайрхан минь
2008-02-13 21:46:08
holiin hoeriig holbono
hoshuu amaar ni Kiss-duulne
hos zurhiig Miss-duulne
Hoer nziig jiiltsuulne
Chamd l ......... gej hudal helne
Chamin ugtei msg ni umnuus ni ulalzana
Hudal gedgiig ni medseer l
Unshihiin huseld awtana
Nasaa helehgui nuuna
Neree helehgui guriine
Zawtai yu gej shalgaana
zawgui ee geed gediine
Odorjingoo bichchiheerei Hairaa bolchihno
Odor negiig algaschihaaraa Naizaa gechihne
Ochnoon honog onjchihooroo Chi gej duudna
Oglogch zan gargawal Hogshoon bolchihno
Boginohoniig ni DELETE-lene
Sonirholtoig ni SAVE-lene
Zalhuurwal REPLY-dene
Zai l garwal PR-dana
Halaasan dotor utas chichirne
Utsan dotor MSG tiichignene
2008-02-13 21:34:33
Тэнгэрийн оддыг түүж сувд болгон би шүлэг хэлхлээ
Тэртээд жаргах нарыг зүүлт болгон нэмж хэлхлээ
Тэвэр сарнайг сондор болгон шүлгэндээ зүүгээд
Тэртээх одонд өглөө
Од надад гялайлаа гэж хэллээ
Сарны туяаг үйж би шүлэг хийлээ
Сайхан ээжийнхээ буурал үсний өнгөөр шүлгээ сүллээ
Саар бүхнийг сайн болгож шүлгээ ааглаад
Саранд уншиж өглөө
Сар надад баярлалаа гэж хэллээ
Алтан нарны туяагаар би шүлэг нэхлээ
Аав зүүндээ ээж утсыг ороогоод шаглаж нэхлээ
Ариун бүхнээр бүтсэн тэр шүлгээ
Наранд би уншиж өглөө
Нар надруу илчээ илгээж талархлаа
Эрдэмт багшаасаа ухаан сэлбэж би шүлэг бичлээ
Энхрий дүүгээ, эгч ахтайгаа багтааж бичлээ
Ээдэшгүй шүлгийнхээ цагаахан амтанд халамцахдаа
Өөрө би шүлгэндээ уусч сэтгэлээ тайллаа
Тэртээд жаргах нарыг зүүлт болгон нэмж хэлхлээ
Тэвэр сарнайг сондор болгон шүлгэндээ зүүгээд
Тэртээх одонд өглөө
Од надад гялайлаа гэж хэллээ
Сарны туяаг үйж би шүлэг хийлээ
Сайхан ээжийнхээ буурал үсний өнгөөр шүлгээ сүллээ
Саар бүхнийг сайн болгож шүлгээ ааглаад
Саранд уншиж өглөө
Сар надад баярлалаа гэж хэллээ
Алтан нарны туяагаар би шүлэг нэхлээ
Аав зүүндээ ээж утсыг ороогоод шаглаж нэхлээ
Ариун бүхнээр бүтсэн тэр шүлгээ
Наранд би уншиж өглөө
Нар надруу илчээ илгээж талархлаа
Эрдэмт багшаасаа ухаан сэлбэж би шүлэг бичлээ
Энхрий дүүгээ, эгч ахтайгаа багтааж бичлээ
Ээдэшгүй шүлгийнхээ цагаахан амтанд халамцахдаа
Өөрө би шүлгэндээ уусч сэтгэлээ тайллаа
2008-02-12 19:13:41
3н настай байхдаа2008-02-12 15:10:07
Бөмбөг шиг бөөрөнхий
Бөмбөрцөг эргэнэ
Нэг талд нь хүүхдүүд жаргана
Нөгөө талд нь хүүхдүүд зовно
Бөмбөг шиг бөөрөнхий
Бөмбөрцөг эргэхдээ
Бүхий л хүүхдийг
Жаргаадаг байгаасай
Бөмбөрцөг эргэнэ
Нэг талд нь хүүхдүүд жаргана
Нөгөө талд нь хүүхдүүд зовно
Бөмбөг шиг бөөрөнхий
Бөмбөрцөг эргэхдээ
Бүхий л хүүхдийг
Жаргаадаг байгаасай
2008-02-09 21:17:52
Тэр сарны доор
Амьдрал байна лээ
Амьдралтай цуг мөнгө байна лээ
Мөнгө нь нүгэл дээр тогтоно лээ
Нүглийг нь хүмүүс үүрч байна лээ
Тэр сарны доор
Хайр байна лээ
Хажууд нь нулимс байна лээ
Харахаас ч өрөвдмөөр хагацал байна лээ
Хайртай хосууд уйлж байна лээ
Тэр сарны доор
Зовлон байна лээ
Зовлонгийн хажууд жаргал байна лээ
Тэр хоёрыг нулимс дагана лээ
Тэр сарны доор
Тэр сарны доор
Нүд байна лээ
Нүдэн дээр гуниг байна лээ
Сормуус бас байна лээ
Сормуус нь хуурай байна лээ
Тэр сарны доор……………………
Амьдрал байна лээ
Амьдралтай цуг мөнгө байна лээ
Мөнгө нь нүгэл дээр тогтоно лээ
Нүглийг нь хүмүүс үүрч байна лээ
Тэр сарны доор
Хайр байна лээ
Хажууд нь нулимс байна лээ
Харахаас ч өрөвдмөөр хагацал байна лээ
Хайртай хосууд уйлж байна лээ
Тэр сарны доор
Зовлон байна лээ
Зовлонгийн хажууд жаргал байна лээ
Тэр хоёрыг нулимс дагана лээ
Тэр сарны доор
Тэр сарны доор
Нүд байна лээ
Нүдэн дээр гуниг байна лээ
Сормуус бас байна лээ
Сормуус нь хуурай байна лээ
Тэр сарны доор……………………
2008-02-08 15:32:06
Цэлмэг байсан тэнгэрийг
Үүл нь бүрхээд ирэхээр
Цэцэглэж байсан модод
Навчсаа бөхийлгөн гоморхож
Цэнхэр тэнгэртээ шувууд
Жиргэлдэн чуулахаа больж
Бодолд дарагдсан дэвтэр дээр минь
Дуугүйхэн гуниглан суух юм
Цэлмэг байсан тэнгэрийг нь
Үүл нь бүрхээд ирэхээр
Цэцэгт нугын эрвээхий
Өнгөө нуун бараантаж
Цагаан уул цэцэгс
Дэлбээгээ хумин бөхийж
Морин хуурын эгшиг ч
Хөгөө алдан чийхарч
Нуур усандаа загас
Нүдээ аниж үзэгдэнэ
Үүл нь сарнисан тэнгэрт
Солонго татан цэлмэхэд
Өргөн хорвоо өөрөө
Өнгө өнгөөр гэрэлтэж
Үзэмж гоо бүсгүйчүүд нь
Үрдээ бүүвэйгээ аялж
Хүлгийн зоон дээр харчуул нь
Хөөмий исгэрэн давхилдах
Үүл нь сарнисан тэнгэрт
Солонго татаад ирэхлээр........
Үүл нь бүрхээд ирэхээр
Цэцэглэж байсан модод
Навчсаа бөхийлгөн гоморхож
Цэнхэр тэнгэртээ шувууд
Жиргэлдэн чуулахаа больж
Бодолд дарагдсан дэвтэр дээр минь
Дуугүйхэн гуниглан суух юм
Цэлмэг байсан тэнгэрийг нь
Үүл нь бүрхээд ирэхээр
Цэцэгт нугын эрвээхий
Өнгөө нуун бараантаж
Цагаан уул цэцэгс
Дэлбээгээ хумин бөхийж
Морин хуурын эгшиг ч
Хөгөө алдан чийхарч
Нуур усандаа загас
Нүдээ аниж үзэгдэнэ
Үүл нь сарнисан тэнгэрт
Солонго татан цэлмэхэд
Өргөн хорвоо өөрөө
Өнгө өнгөөр гэрэлтэж
Үзэмж гоо бүсгүйчүүд нь
Үрдээ бүүвэйгээ аялж
Хүлгийн зоон дээр харчуул нь
Хөөмий исгэрэн давхилдах
Үүл нь сарнисан тэнгэрт
Солонго татаад ирэхлээр........
2008-02-08 14:57:10
Навч нахиалахыг нь харж баясан
Онгодоо би хөглөдөг
Намартаа гундахыг нь харж гуниглан
Бяцхан зүрх минь сэмэрдэг
Тийм л нэгэн мод
Гэрийн минь хажууд ургадаг
Тэрүүхэн тэндээ үзэсгэлэнтэй
Говийн минь өнгийг чимдэг
Хангайн модод дундаа
Хараа татамгүй улиасхан
Халуун говьд минь ургахаараа
Сэтгэлийг хөглөх нь сонин
Нуугдаж тоглох гээд нуувч хайхад минь
Нуугаад үлдсэн мод
Нулимсаа арчих гээд алчуур хайхад минь
Навчсаа өгсөн мод
Хаврын салхинд найгаж сэрчигнэхийг чинь би сонссон
Халуун зан сэрүү татуулахыг чинь би мэдэрсэн
Өвлийн хүйтэнд жиндэж даарахад чинь би өрөвдсөн
Өөр хэнээс ч илүү чамд би дассан
Тийм л нэг өнчин улиас
Гэрийн минь хажууд ургадаг
Тэрүүхэн тэндээ үзэсгэлэнтэй
Манай л орчныг чимдэг
Улирал бүртээ хүний амьдралын
Ургах, төлжих, үржих, хагдрах
Мөчлөг бүрийг давтан сануулж
Бяцхан зүрхэнд минь ухаан суулгасан
Тийм л нэгэн сонихон мод
Гэрийн минь дэргэд ургадаг
Тэмцэл, амьдралыг нь харж
Миний сэтгэл хөглөгддөг.
2008-02-08 14:32:44
Өвөг эцгийн минь түүхээр босгосон чулуун ханыг
Хэн ч нэвтэлж үл чадна
Найрагч миний шүлгээр босгосон чулуун ханыг
Хэн ч уншихгүй байж үл чадна
Хэн ч нэвтэлж үл чадна
Найрагч миний шүлгээр босгосон чулуун ханыг
Хэн ч уншихгүй байж үл чадна

