Уйлахдаа далайг урсгаагүй
Унтахдаа хөрвөөж хүн амьтдыг түйвээчхээгүй
Амьсгалахаа мартаж агаарыг минь сөнөөчхөөгүй
Энэ хорвоо тэгэхээр ухаантай л хорвоо
Тэхдээ цусанд будагдаж, эрээн цоохор болсон нүгэлт хорвоо
Тиймдээ ч жаргал зовлон ээлжлэн байдаг бидэрт хорвоо
Хүнийг хүнд нь наймаалж зугаагаа гаргадаг зүггүй хорвоо
Хүмүүсийн амыг авч хөрсөө борддог увилгагүй хорвоо
Хэсэг
суув
Хэрэгтэй хэрэггүй зүйлсийг
Хамж шимж бодов
Нүд анилдана
Нүүрэн дээр ялаа сууна
Нэг гараараа сэвж үргээнэ
Дэвтэр рүүгээ нэг харна
Үзэг рүүгээ нэг харна
Бодол руугаа нэг өнгийнө
Бичихсэн гэвч
Гар минь хөдлөхгүй
Үг дуулахгүй
Бодохсон гэвч
Толгой минь ажиллахгүй
Тоо нь харагдахгүй
Шүлэглий гэвч
Онгод орохгүй
Олигтой ч үг гарахгүй
Залхуурал, залхуурал, залхуурал
Залхуу Зулаагийн залхуурсан өдөрөөр
Ийм л шүлэг гарч байна даа
Хэзээ ч билээ нэг ялаатай өдөр л бичсийн
![]()
Миний мөрөөдлийн цэцэрлэгт
Шөнө болдоггүй
Өдөр ч солигддоггүй
Ерөөсөө цаг хугацаа хуучирдаггүй
Цэв цэнхэр, цэв цэлмэг тэнгэрийг нь
Үүл бүрхдэггүй
Тэнд шувууд жиргэлдэн нисдэгч
Тэд уйлдаггүй
Цэв цэлгэр, тэв тэнэгэр талд нь
Модод бий
Тэндээс навчис ургадаг ч
Тэд унадаггүй
Бурхан чөтгөр хоёрын аль нь ч тэнд байхгүй
Буруу зүйл огтхон ч хэрэггүй
Гагцхүү дүүгийн минь инээдэнд
Цэцэгс дурлаж
Улам үзэсгэлэнтэй ургадаг
Минйи мөрөөдлийн цэцэрлэгт
Шөнө болдоггүй
Өдөр ч солигддоггүй
Ерөөсөө цаг хугацаа хуучирдаггүй
Омголон морь шиг миний арван
зургаан нас
Од сар хоёроор шүлэг хэлхсэн шөнүүдтэй
Орших, үл оршихын бардам бодлуудтай
Орчих ирээдүйн босгыг алхаж яваа
Миний арван зургаахан нас
Гүйцэт бичээгүй шүлэг шиг миний арван зургаахан нас
Гарчиган доор толгой холбосон гавьяатай
Чадах, чадахгүй омголон хүслүүдтэй
Чаминхан үгсээр сэтгэлээ зогоож яваа Миний арван зургаахан нас
Ногоохон нахиа шиг миний арван зургаахан нас
Номын хуудас эргүүлж шүлэг үнгэчсэн гэмтэй
Биелэх, биелэхгүй олон мөрөөдлүүдтэй
Бичгийн хүн болох гэж мэрийж яваа
Миний арван зургаахан нас
Хөөрхий өвгөн гуйлга гуйн
сууна
Хоромхон зуур санаашран түүнийг харна
Хэний хэн гэгч хэдэн настай өвгөн
Хаана юу хийж ямар амьдралыг туулж яваад
Насныхаа эцэст хүний нүүр царайчилж
“ Найрка” гаар сэтгэлээ зогоож байгаан бол
Сониуч зан намайг хөтөлнө
Хүмүүс юу ч гэж бодох юм билээ
Нэрэлхүү зангаасаа болоод эргээд алхана
Өвчтэй ааваас минь ялгаа нь юу байхав
Өрөвчхөн зандаа хөтлөгдөөд халаасаа тэмтчинэ
Балиар архичинд мөнгө өгөөд яахав
Бардам зан бас л чангаана
Хөөрхий ганц удаа баярлаг
Халааснаасаа мянгахан цаас гаргаж сарвайна
Цаана нь хэд үлдэж байгаа бол, задгай нь хэд хүрэх бол
Харамч зан бас л мэдрэгдэнэ
Өшөө дээр нь нэмээд өгчмөөр ч юм шиг
Үрэлгэн зан бодолд тэлчилнэ
За яахав нэг удаа “Морьтой ч болоосой” хүртэг
Задгай хэдийгээ нэмээд өгчихнө
“ Баярлалаа хүүхээ” гэж сулхан дугарна
Уйлмаар ч шиг бодогдоно
Бушуухан аваад дэлгүүр өөд харайлгана
Зэвүүцмээр ч шиг санагдана
Өдийд миний тусыг мартчихсан л яваадаа гэж
Хар санаалсаар хоцорно…………..
Охид гэдэг сайхан хорвоо
Онж хэлэмгүй гоёхон зүйл
Оргилуун сэтгэлийн боргисон далай
Онгод нь бадарсан найргийн хур аа
Цэцгэн талдаа бид чинь
Цээнийн ягаан дэлбээ
Цэцэн ухааны талбарт
Хэнээс ч дутахгүй хүчтэн
Шүлэг найргийн дэвжээнд
Онгод нь бадарсан зохиолч
Шүүлэг хэлэлцлэгийн асуудалд
Шүүмжлэлтэй ханддаг мэргэд
Охид гэдэг сайхан хорвоо
Онж хэлэмгүй гоёхон зүйл
Оргилуун сэтгэлийн боргисон далай
Онгод нь бадарсан найргийн хур аа
Атаархал жөтөөрхөлийн элсэнд
Булагдаж яваа эрдэнэс
Алтан шандын элсэн дунд
Гялалзаж яваа эрдэнэс
Найз минээ би чамайгаа
Мөнх хөх Алтай гээд
Насаараа чинийхээ оройд
Мөнгөн цагаан цас явья
Анд минээ би чамайгаа
Уужим хөх тэнгэр гээд
Ажиж өөдөөс чинь ширтэх
Уудам цэлгэр тал явья
Элээний сүүдрээс чамайгаа хамгаалдаг
Эх- Шувуу чинь байя
Эзэнгүйрсэн сэтгэлд чинь торойн үлдэх
Ганц цагаан гэр байя
Хагацлын шуурганаар чамайг торгоосон
Ганц мөчир байя
Хайр хүндлэл нууц гурвыг чинь дотроо хадгалах
Хад байя
Харин чи минийхээ
Сэтгэлд гийдэг нар яв
Хаа ч явсан намайг бүүвэйлэх
Салхи бай
Энхрий үгсээр
Ээж шиг чинь чамайг хайрлахгүй ч
Энэхэн биеийн минь тал гээд
Хүндэлж явий чамайгаа
Нөхөрлөлийн үнэнч боол миний бие анд найз чинийхээ амьдрал тэмцлийн уртаас урт замд атаархалын хар шуурга, жөтөөрхөлийн хүйтэн цасан дундуур хорон үгээр бороо орсон ч хорт сэтгэл галаар тургисан ч бидний үерхлийн хооронд гаталшгүй их далай байсан ч , бидний ариун сэтгэлд ган гачиг нүүрлэсэн ч урсах улаан цус, уйтгарлах гунигт сэтгэл шархлах улаан зүрхээ үл хайрлан үүрд хөтлөлцсөн чигтээ байна гэдгээ тангаргалж байна.
Балчир сурагч насны минь
Баяр гунигыг хуваалцсан
Ширээнийхээ тухай
Шүлэг ганцыг бичье
Дэрээ гэж бодоод
Дэрлээд унтдаг чамайг
Дэвтэр шигээ санаад
Дээр чинь юм эрээчдэг
Шалгалт авах үеэр
Шипигээ доор чинь нуудаг
Дэндүү томоогүй эзэн намайгаа
Намхан цэнхэр ширээ минь чи уучил
Сандалтай андуураад
Сандайлж дээр чинь суудаг
Саван боокоор зүлгээд
Сайхан нүүрийг чинь хорсгодог
Өчнөөн дэвтэр овоолоод
Өвтгөж чамайг зовоодог
Өөдгүй муу эзэн намайгаа
Өвгөн буурал ширээ минь та уучил
Ширээний минь найзтай
Чи намайг танилцуулж
Шимтэн сурсан хичээлээ бичхэд
Чи надад туслаж
Багшдаа зэмлүүлээд уйлж суухад
Чи намаыг аргадаж
Бусдаас нууж хайрын захиа уншихад
Чи намайг шоолоогүй ээ
Есийн есөн жил ханилсан ч
Ерөөсөө ч муудаж үзээгүй сайн найз минь
Есийн есөн жил миний занг уучилсн
Ерөөлөөр учирсан сайхан анд минь
Чамдаа би
Өнгө өнгийн үзгээр эрээчихгүйгээ амлан
Шүлэг бичиж байна
Чамдээр би
Ахиад ганцхан жил суухын учир
Шүлэг бичиж байна

